Т.САЙХАН

Улсын аварга Н.Батсуурь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа “Сүлд спорт" хорооны даргаар  томилогджээ.  Тэрээр улсын наадамд дөрвөн удаа шөвгөрсөн бөгөөд 2014, 2018 онд онуудад баяр наадамд түрүүлж байсан  билээ. Мөн 2013 оны улсын наадамд зургаа давж шөвгөрөн, Улсын харцага цол хүртжээ.  Түүнчлэн 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж “Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж “ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn