С.САРУУЛ
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн ам тариа оруулахыг завджээ. Тухайн иргэний бараанд 16 нэр төрлийн тариа 5175 ампул, хоёр нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, тосон түрхлэг нэг кг, гурван төрлийн эм 1000 таблетка, хоёр төрлийн шингэн эм долоон литр, тарианы пенициплин 50 фалконыг хилээр нэвтрүүлэх гэж байсныг Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлж хураасан байна.
![](http://polit.mn/wp-content/uploads/2019/06/64741124_1241649819332129_8172827979760533504_n.jpg)
Эх сурвалж: www.polit.mn