Л.Батдорж
Оклахома Сити Тандер багийн тоглогч Деннис Шрөвдер Германы шигшээ багийн ахлагчаар сонгогдожээ. “FIBA Basketball World cup 2019” буюу дэлхийн аваргын тэмцээнд багтайгаа оролцохоор болсон байна. Тус тэмцээн нь манай өмнөд хөршид энэ оны намар болно. Германы баг G хэсэгт Доминикана, Франц, Йорданы багийн эсрэг тоглох юм.
Деннис Шрөвдер "Сайн баг, сайхан хамт олон. Бид багаараа олон зүйлийг хийж бүтээж чадна гэж би бодож байна. Хэсгийн эхний тоглолт бид хүчирхэг Францын шигшээ багийн эсрэг тоглоно. Тоглолтод бид заавал хожил байгуулах ёстой. Би юуг ч амлаж чадахгүй. Гэхдээ миний хувийн зорилго бол ирж буй жилүүдэд шигшээ багийнхаа хамтаар медаль авахын төлөө тоглох болно” гэжээ.
Эх сурвалж www.polit.mn