А.Энх-Амгалантуул
Дэлхий дахинаа монголынхоо өв соёлыг гайхуулаад байгаа “The HU” хамтлагийг гавьяат жүжигчин, дуучин, продюссер Б.Дашдондог 2018 онд үүсгэн байгуулжээ. Уг хамтлаг нь Ц.Галбадрах, Г.Нямжанцан, Б.Энхсайхан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна. Ингээд тус хамтлагийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
-Монголын уламжлалт хөгжим болон рокийн хүнд метал урсгалаар уран бүтээлээ туурвидаг.
-Хамтлагийн нэрний ХҮ гэдэг нь Хүннү, хүмүүн, хүүхэд, хүү гэсэн монгол үгний гарал. Хүннү үеэс гаралтай хүн гэсэн утгатай үг. Англиар бас human буюу хүмүүн гэсэн утгатай.
-Тэдний хамгийн анхны цомог болох “The Gereg”-т багтсан “Yuve Yuve Yu" “Wolf Totem" дуу нь 18 сая гаруй үзэгчдийн хандалттай байна.
-Сүүлийн хэдэн жилүүдэд тэд Ази, Номхон далайн бүсээр аялан тоглолт хийжээ.
-“The Gereg” цомгийн нэрний утга нь Гэрэгийг Чингис хааны үед Монгол улсын эзэнт гүрний анхны дипломат “пасспорт" болгон ашигладаг байснаас санаа аван нэрийджээ.
-“The Gereg” нэртэй анхны цомгоо Eleven Seven Records студитай хамтран гаргасан.
-“The HU” хамтлаг “Youtube”-ээс гадна “Itunes” зэрэг хөгжмийн цахим сувгийн хандалтыг оруулахад 70-аад саяд хүрсэн байна.
-“Wolf totem” дуу нь АНУ-ын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээрт, Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтанд анх удаа багтаж 22 дугаарт эрэмбэлэгджээ.
-Үндэсний хөгжим дээр суурилсан учраас “Хүннү Рок” урсгал юм.
-Цомгийн нээлтээ АНУ-д хийж байжээ.
Эх сурвалж:www.polit.mn