С.САРУУЛ

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн  өрсөлдөх чадварын тайлан 2019” тайланг /2019.06.03/ танилцууллаа. Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн улс орнуудтай харьцуулж гаргадаг бөгөөд энэ удаад дэлхийн 63 улсыг харьцуулсан байна. Нийт 332 үзүүлэлтээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг. Энэ жилийн хувьд өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонгконг, АНУ зэрэг улсууд тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл улсууд сүүлийн байранд орсон байна. Харин манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-т эрэмбэлэгджээ. Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн дэд захирал И.Одончимэг “Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-т хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан байна. Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн үзүүлэлт болох ерөнхий өрсөлдөх чадвар, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэргээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа ч эдийн засгийн тамир тэнхээ 58-т байна. Өнгөрсөн жил эдийн засгийн тамир 48 байсан. Өрсөлдөх чадварын оноо буурахад нөлөөлсөн хүчин зүйлээс дурдвал өнгөрсөн  нэг жилийн хугацаанд судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт,  аялал жуулчлалаас олсон орлого үзүүлэлтүүд сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэврийн сан зэрэг үзүүлэлтүүд муудсан”  гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn