М.АРИУНЖАРГАЛ
Орон сууц нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд "Ажил хөдөлмөрөө үнэлүүлж - амьдралын чанараа дээшлүүлмээр байна" уриатай жагсаал зохион байгуулан холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлжээ. Жагсаал Сүхбаатарын талбайд 11:00-14:00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд өөрсдийн хөдөлмөрлөх эрхэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж байна.
Жагсагчид үйлчлүүлэгчдээс ирэх эдийн засгийн дарамт, ялгаварлан гадуурхалт 72,5% . Үйлчлүүлэгчдээс ирэх сэтгэлзүйн дарамт 72,5%. Удирдах албан тушаалтнаас ирэх дарамт 70%. Дарамт хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцыг батлахыг шаардаж байна. Мөн хөдөлмөрийн үнэлэмжийг хоёр дахин нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлмээр байгаагаа илэрхийллээ.
Энэ талаар иргэн Г.Батсуурь- “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, харьяа салбар компани ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажилладаг. Мөн ажиллах хүч багатай. Цалин ажиллах нөхцөл хоёр нь харьцангуй байдаг. Иймд дуудлага удах тохиолдлууд гардаг. Энэ асуудлыг үйлчлүүлэгчид ойлгодоггүй зөвхөн ажилчид руу дайрч гомдол гаргах нь хэрээс хэтэрдэг” гэв.
Иргэн н.Нямтуяа- “Энд ажлаа хаяаад жагсаж байгаа ажилтан гэж байхгүй. Жагсаалд оролцогчдын ихэнх нь 24 цаг гараад амралтаараа жагсаж байна. Өөрсдийн эрх ашгаа хамгаалах гээд энд жагсаж байгаа ч цаг минут тутам дуудлагатай байдаг учир ажлаа хаяад ирэх боломжгүй. Иймд бидний ажиллах орчин нөхцөл, цалинг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг хүргүүлэн үүнийхээ дагуу жагсаж байгаа” хэмээсэн юм.
Эх сурвалж: zms.mn