Ялалтын 80 жилийн ойд

-Зайсан толгой дээр ямар хөшөө байдгийг мэдэх үү гэж асуувал хэн хүнгүй л мэднэ гэж үг уралдуулдаг.

-Юуны зориулалттай байдаг юм бэ гэвэл бас Зөвлөлтийн дайчдад зориулсан юм гэнэ лээ гэх юм.

Мэдэж байна аа. Нээрээ Зөвлөлтийн улаан армийн дайчдад зориулсан хөшөө л дөө.

-За тэгвэл уг хөшөөг хэдийд хэн барив. Ямар утга учиртай юм бэ гэхээр хэлэх үг нь дууссан мэт болох юм билээ. Иймд уг хөшөөний тухай бэсрэгхэн танилцуулга хэлье.

Ардын Хувьсгалын 50 жилийн ойн жил 1971 онд Зайсан толгой дээрх хөшөө цогцолборыг нээж байжээ.  Өнөөгөөс 54 жилийн өмнө юм л даа. Энэ цогцолбор нь ХХ зууны хоёрдугаар хагаст баригдсан нэг том бүтээн байгуулалт байлаа.

Эргээд нэгэн түүх сөхөж хэлбэл Зайсан толгой дээр урьд нь бас хоосон байгаагүй юм билээ.

Монголчууд эрт дээр үеэс хүндтэй хөшөө юмуу ямар нэг байгууламжийг өндөрлөг газарт босгож ирсэн уламжлал байдаг Энэ дагуу 1956 онд гадаадын түрэмгийлэгчид XVII үеийн манжийн довтолгооноос хамгаалах зорилготойгоор  Монголын бага хаадын үеийн цэрэг, дайны бэхлэлтийн дүр зургийг харуулсан нэгэн хөшөө босгосон байж.

Уг хөшөөг “Чоддин” буюу түвдээр тахисан шүтээн гэсэн утгатай нэршүүлж байсан юм гэдэг.

Ямартай ч Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалахын бэлгэдэл нэгэн байгууламж тэнд байсан л юм билээ.

Энэ дурсгалыг шинэчлэхээр 1969 оноос төр, засгийн шийдвэр гаргаж БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнол, хувьсгалт ололт амжилтыг гаднын дайснаас хамгаалах удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын дурсгалд зориулсан томоохон хөшөөг барьж эхэлсэн байдаг.

Уран барималч А.Хишигт, Т.Мишиг нарын эх загвараар энэ хөшөө цогцолборыг барьж байгуулахад ЗСБНХУ-ын нэр инженер-конструктор В.В.Ханджи гардан ажилласан гэдэг. Тэр хүн монгол архитекторчид, уран барималчдын хийсэн загварыг бодит хэмжээнд оруулан томсгох Ликалын гэх аргыг Монголд нэвтрүүлсэн байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 30 (7526)