Н.Даян

Шатрын олон улсын их мастер А.Энхтуулын санаачилсан “Яагаад шатар гэж” өдөрлөг маргааш болох гэж байна. Энэ үеэр өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Мөн энэ үеэр олон улсын стандартын дагуу бүтээсэн “64 ухаалаг дэвтэр”-ийн нээлтийг тэмдэглэж, энэ оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тэтгэлэгт тамирчидыг шалгаруулах юм байна. Өдөрлөгийн үеэр оролцогчдод зориулсан олон төрлийн сонирхолтой сургалтууд болох ажээ. Тухайлбал, Монгол Улсад шинэхэн төрж буй залуу мастеруудтай өсвөрийн шатарчид тоглох боломжтой.

Эх сурвалж www.polit.mn