Э.БЭРЦЭЦЭГ

Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр “Монгол Улсын соёлын элч” болжээ.  Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 2012 оноос дуурийн гоцлоочоор гараагаа эхэлсэн залуу дуучин саяхнаас Улсын филармонид ажиллахаар болсон байна. Тэрээр, ОХУ-ын Улан-Үд, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург хотод, Голланд, Белги, Грек, Италийн алдарт Ла Скала театр, ОХУ-ын Большой театрын тайзнаа өөрийн бие даасан болон хамтарсан тоглолтод оролцож байсан, чансаа өдөртэй дуучин юм. Өнгөрсөн онд Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын “Б" зэрэглэлийн уралдаанд дуурь, романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр Гран при хүртсэн дуучин юм.

Эх сурвалж: www.polit.mn