Б.ТУУЛ

Нийслэлчүүдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилго бүхий спортын арга хэмжээнүүд идэвхжиж байна. Энэ удаа иргэдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор “Гимнастрада” гимнастикийн уралдаант үзлэгийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаант үзлэг маргааш Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалны ордонд болно.

Тус уралдаанд 4-70 насны иргэд дүүрэг, хороо, хэсэг, байгууллага, хамт олноо төлөөлөн 12 болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцдог юм байна. Мөн энэ үеэр  спорт, уран сайхан, аэробик, хийн дасгал, ушу, таеквондо, спорт бүжиг, акробатик болон бусад спортын төрлүүдийн хэрэглэлтэй болон хэрэглэлгүй дасгал хөдөлгөөн бүжгийн элементүүдийг чөлөөтэй сонгон оролцдог юм. Энэ удаагийн гимнастрада уралдаант үзлэгт нийслэлийн есөн дүүргийн 27 байгууллагын 1043 иргэн оролцож байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn