Д.АРИУН
2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцох эрхийг буудлагийн спортын тамирчин Э.Даваахүү өчигдөр /2019.04.27/ авлаа. Тэрээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж байгаа Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177,9 оноо авч тавдугаар байр эзэлсэн юм. Ингэснээр тэрээр ирэх олимпод өрсөлдөх эрхтэй болж байгаа аж.
Буудлага спортын дэлхийн цомын тэмцээнд урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд өрсөлдсөн Ц.Анударь 578 оноо авч ТОКИО-2020 Олимпийн наадмын анхны эрхийг аваад байсан билээ. Ийнхүү буудлагын тамирчид одоогоор олимпийн хоёр эрх аваад байна.
Эх сурвалж: www.polit.mn