Ч.ГАНТУЛГА

Хонгконг улсад пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, Монголын долоон тамирчин өрсөлдөхөд зургаа нь медалийн тавцанд гарчээ. Тэмцээний эхний өдөр мастер ангиллын 74 кг-ын жинд О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн байна. Харин хоёр дахь өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн бол сүүлчийн өдөр өсвөрийн -105 кг-д М.Билгүүн, -120 кг-д Д.Дөлгөөн, залуучуудын -120 кг-д Д.Дашням хүрэл медаль хүртжээ. Баг тамирчдыг “Стронг" клубын дасгалжуулагч Б.Гантулга дасгалжуулж оролцов.

Эх сурвалж: www.polit.mn