Ч.ЗОТОЛ

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Монгол цэргийн нэгдсэн холбоо, “Баясал” продакшн хамтран МҮЭСТО-нд энэ сарын 20-ны 19:00 цагт “Эх оронч монголчууд” шинжлэх ухаан, урлагийн тоглолтыг анх удаа зохион байгуулах гэж байна. Тоглолтын үеэр шинжлэх ухааны доктор О.Үржин, Монгол Улсын гавьяат багш Б.Гадиндэв нарын  эрдэмтэн, судлаачид богино хэмжээний лекц уншина. Мөн  “Хурд” хамтлаг, Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Төрмандах, Д.БУрмаа, О.Гансувд, Б.Уранзаяа нар ая дуугаа өргөх юм.

Зохион байгуулагчдыг төлөөлж хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн  Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор,  Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ж.Цогтсугар хэлэхдээ “Эх оронч монголчууд” тоглолт нь  нийгмийг соён гэгээрүүлэх, эх оронч үндэсний үзлийг дэлгэрүүлэх зорилготой.  Цаашид энэ хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж,  нийгмээ соён гэгээрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулна” хэмээн  онцоллоо.

Эх сурвалж: www.zms.mn