Ч.ОЛДОХ

Эмэгтэй боксын дэлхийн чансаанд Монголын дөрвөн тамирчин багтжээ. Монголын Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн "Хангарьд" боксын клуб мөн "Зевс" боксын клубын тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг 875 оноогоор жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, "Монгол Эрч" клубийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Жаргалан  325 оноогоор  14 байрт, Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, "Ширэн бээлий" клубийн тамирчин ОУХМ М.Мягмаржаргал  50 оноогоор  25 дугаар байрт, үндэсний шигшээ багийн гишүүн, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа 25 оноогоор  26 дугаар байрт тус,  тус дэлхийн чансаанд бичигдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn