Ч.ТУЛГА
Өвөрмонголын Баяннуур аймгийн өвлийн наадмын хүчит бөхийн барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлж, Н.Баярбаатар үзүүрлэжээ. Ингэснээр П.Бүрэнтөгс арслан 50 мянган юанийн шагнал хүртсэн байна. Тус наадамд хоёр улсын бөхчүүд уран мэхийг уралдуулдаг уламжлалтай аж. Манай улсаас арслан П.Бүрэнтөгс, начин Э.Даш, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нар зодоглосон юм. Тэднээс их шөвөгт улсын начин Э.Даш үлджээ.
Эх сурвалж: www.polit.mn