С.САРУУЛ
Улсын драмын эрдмийн театр шинэ дүр төрх, өвөрмөц тавилтыг тайзнаа амилуулахаар зэхэж байна. Нийгмийг гэгээрүүлж сэтгэлийг ариусгагч их хүч болсон театрын тайзнаа энэ удаад яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн бүтээлийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатар найруулж байгаа аж. Үзэгчдэд хүлээлт үүсгэсэн энэхүү өвөрмөц бүтээл театрын хамт олны энэ оны анхны цоо шинэ уран бүтээл болж ирэх сарын 02-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Л.Өлзийтөгс, Н.Наранбаатар нарын хоршил өвөрмөц байх нь маргаангүй.
Эх сурвалж: www.polit.mn