Ч.Гантулга

Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов зэрэг үе, үеийн олимп, дэлхийн аваргыг төрүүлсэн ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын чөлөөт бөхийн тэмцээн маргааш Красноярск хотод эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас  гавьяат тамирчин Г.Мандахнаран, Олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн тэргүүтэй 70 гаруй бөх зодоглох юм байна. Уг тэмцээнээс долоо хоногийн дараа  Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болно. Олон улсын чөлөөт бөхийн холбооноос Дмитрий Миндиашвилигийн түрүүлсэн бөхчүүдийг тус тэмцээнд оролцуулах шийдвэр гаргажээ.

  Эх сурвалж: www.polit.mn