Ч.Тулга

Олон улсад хүлээлт үүсгээд буй “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор минь” кино нээлтээ хийх албан ёсны товоо зарлалаа. Украин, АНУ-ын хамтарсан тус бүтээл ирэх аравдугаар сард Америкт эхний үзэгчдэдээ хүрэх нь ээ. Тус бүтээлийг Иван Франкогийн “Захар Беркүт” түүхэн зохиолоос сэдэвлэжээ. 1241 он. Монголын хаан Бурунда баруун зүг дайлаар мордов. Тэрээр замдаа таарсан бүхнийг устгана. Карпатын уулнаа Бурундагийн цэргүүд буудаллах бөгөөд шөнө нь шийдвэрлэх тулаан тэднийг хүлээж байв. Урилгагүй зочид монгол хааны гарт амиа алдсан хүмүүсийн өшөөг заавал авна. Үйл явдал цааш хэрхэн өрнөх бол. Киноны зохиолыг Рич Ронат, Ярослав Войцешек нар бичиж, Украйнын найруулагч Актем Сеийтаблаев, АНУ-ын найруулагч Жон Винн нар хамтран бүтээсэн юм. Сонирхуулахад тус бүтээлийн туслах дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд тоглосон билээ.

Эх сурвалж www.zms.mn