Ч.Тулга
Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ээлжит уран бүтээлдээ орсноо дуулгалаа. Нэг хэсэг нам гүм амьдралыг эрхэмлэж, уран бүтээлээс түр хөндийрсөн тэрээр шинэ оны эхэнд зөвхөн жүжгийн дуунаас бүрдсэн тв концерт тоглохоор бэлтгэлдээ орсон байна. Концертод дэлхийн болон Монголын сэтгэлд хоногшсон 10 гаруй жүжгийн дуу багтах аж. Одоогоор жүжгүүдийн нэрийг нууцалж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард бүрэн хэмжээний концерт тайзнаа амилах юм байна.
Эх сурвалж: Polit.mn