Ч.Тулга
“Маск” продакшны уран бүтээлчид бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тэд энэ удаад 60 жилийн өмнөх соёлын довтолгоог эргүүлж авчирсан гэнэ. Одоогоос 60 жилийн өмнө Монголын түүхэнд нэгэн содон үйл явдал тохиолдсон нь соёлын довтолгоо гэгч байв. Нэг ёсондоо ариун цэврийн хувьсгал хэмээн нэрлэж байжээ. Өглөө бүр нүүр гараа угааж хэвшихээс эхлээд шүдээ угаах, усанд орох, хумсаа авах зэрэг наад захын соёлыг дэлгэрүүлэх их ажил өрнөж байж. Тэгвэл “Соёлын довтолгоо” кинонд орчин үед хүмүүсийн оюун тархийг хэрхэн соёлжуулах тухай өгүүлэх юм байна. Киноны гол дүрд шинэхэн гавьяат Г.Баярмагнай тогложээ.
Эх сурвалж: Polit.mn