С.САРУУЛ
Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг цуурайтуулж яваа гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар энэ оноос Буриадын Марийнский театрт дахин дуулахаар болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Энэ тухайгаа гавьяат дуучин Г.Ариунбаатар "Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Мариинский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна" хэмээн бичжээ.
Эх сурвалж: www.polit.mn