Т.САЙХАН
36 дахь удаагийн "Болор цом" наадам Говь сүмбэр аймагт болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн тэргүүн яруу найрагчаар Б.Баттулга тодорчээ. Тэрээр "Болор Цом-33” наадамд үзэгчдийн нэрэмжит “Тусгай байр”-ын шагнал хүртэж байсан. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат яруу найрагч юм. Түүний анхны шүлгийн мөртүүд нь
Хүрэн морьтойгоо би
Хөндий талыг туулж ирээд
Хөөрхөн хургануудаа
Хөгжилтэй гэх чинь хариулж явна” гэх мөртүүд байжээ.
"Болор цом-36" наадмын шилдэг тавд шалгарсан яруу найрагчдыг танилцуулъя.
- Тэргүүн байр: "Болор цом"-ын эзнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга
- Дэд байр: Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Би.Баярсайхан
- Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш
- Дөрөвдүгээр байр: "Алтан өд" шагналт яруу найрагч Д.Одгэрэл
- Тавдугаар байр: Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Жамбалдорж
Эх сурвалж:www.polit.mn