С.САРУУЛ

АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд ОУХМ,  гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Холын зайн гүйлтийн тэмцээнд  Б.Буджаргал зургаан өдөрт 485 миль буюу 787 км гүйж 30 гаруй улсын 300 тамирчныг ялж тэргүүн байр эзэлсэн байна. Мөн энэ тэмцээнд ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар амжилттай оролцжээ. Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан тамирчныг ялагчаар шалгаруулдаг юм байна.

 Эх сурвалж: www.polit.mn