Л.Хэрлэн

Оны тэргүүн шүлэг шалгаруулах “Болор цом” наадмын өмнө хэний шүлэг сайн байна, хаанахын хэн гэгч  найрагч түрүүлэх бол гэсэн таамаг үзэгч, фенүүдийн дунд өрнөдөг. Энэ удаагийн “Болор цом” наадам Говьсүмбэр аймагт ирэх бямба гаригт болно. Эхний шатанд  шалгарсан 27 найрагчийн нэр тодроод байгаа. Энэ дотроос яруу найрагч Д.Гансүрэн, Би.Баярсайхан нарын аль нэгийг   “Болор цом” гардах болов уу гэсэн  таамаг утга зохиолын хүрээнийхэн, яруу найргийг сонирхогчид болоод  шимтэн дурлагчдын  дунд байна.  Сураг, таамаг ийнхүү өрнөж буй ч чухам хэн үзэгч, уншигчдын сэтгэлийг илүүтэй  хөглөж,  Эгшиглэнт эхийн ивээлд багтахыг  таашгүй юм.

Эх сурвалж:www.polit.mn