Ч.Гантулга
Үндэсний урлагийн их театрын мэргэжлийн бүжигчдээс бүрдсэн “Эрхэмсэг” хамтлагийн охид дөрөв дэх удаагийн “Хувьсахуй” тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Тэд өмнөх тоглолтоороо орчин үеийн бүжгийн хөг хэмнэл, шоу үзүүлбэрүүдийг голчилж байв. Харин энэ удаад илүү мэргэжлийн өндөр төвшний бүжгээр бэлэг барих аж. Үүнээс гадна ардын бүжгээ хэрхэн орчин үе, модерн урсгалтай хослуулсныг “Хувьсахуй” тоглолтоос харж болно гэж хамтлагийн ахлагч, бүжиг дэглээч С.Цэцгээ онцолсон юм.
Эх сурвалж: Polit.mn