С.САРУУЛ

Узбекистаны Ташкент хотод болж буй жүдо бөхийн гранпри тэмцээнээс манай бөхчүүд гурван медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг алт, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр Монголын баг 46-д эрэмблэгдэж байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг Герман, Австри, Италийн бөхчүүдийг ялж, Ташкентийн гранприд түрүүлснээр энэ оны олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж байгаа аж. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн Испани, Монтенегро, Австрийн бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн юм.

Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Г.Болдбаатар аваргын алтан медалийг хүртсэн бол өчигдөр Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртсэнээр Монголын баг медаль хүртсэн орнуудыг тэргүүлж эхэллээ. Одоогоор Монгол Улс хоёр алт, нэг мөнгө, шагналт тавдугаар байр хоёр, долдугаар байрт гурван тамирчин орсон амжилттай байна.

Эх сурвалж: www.polit.mn