Т.САЙХАН

Эзэн Чингис Хааны мэндэлсэний 856 жилийн ой, Монгол Бахархалын өдөрт зориулсан бөхийн барилдаан /11.08/ “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тус барилдаанд улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглосгоос Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат улын начин Доржийн Анар долоо даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий  үзүүрлэв. Улсын начин Д.Анарын талаарх онцлох 10 баримтыг хүргэж байна.

-Тэрээр Дорнод  аймгийн Дашбалбар сумын харьяат, 1992 онд төрсөн, улсын начин цолтой. ОБЕГ "Аврагч спорт хороо, "Бүрэн дуулга ХХК, "Дурогош ХХК-иар овоглодог.

-Тэрээр Дашбалбар суманд наймдугаар  анги хүртлээ сурсан. Тэр тус аймагт  "үе чацуутан” гээд тэмцээн болдог байжээ.  Тэрээр "Миний анхны багш цэргийн начин Мөнхжаргал гэж хүн бий. Багш маань намайг тэр тэмцээнд их авч явдаг байсан. Тэр барилдаанд түрүүлснээр бөхийн зам руу орсон гэж боддог. 17-той настайгаасаа хойш тууштай бэлтгэл хийж эхэлсэн” гэлээ.

-Д.Анар Японд жүдогийн сургуульд сураад, бэлтгэл хийгээд гурван жил болжээ.  Тэнд бэлтгэл гэж яг юу байдгийг, бэлтгэлийн ачаалал гэж юу болохыг ойлгосон гэсэн.

-Хоёр дахь жилдээ улсын наадамд барилдаад 23 настайдаа начин болсон. Хамгийн залуу улсын цолтон.

-Гэхдээ түүний багш "Манай Анар улсын заан болно оо” гэж их хэлдэг байжээ.  Тэрээр "Би ч багаасаа тэгж хүсч мөрөөдсөн. Ер нь улсын заан цолыг их сайхан цол гэж бодож явдаг” гэжээ.

-Түүнийг бөхийн хорхойтнууд  хөмөрдөг Анар гэх нь бий.  Учир нь түүний үндсэн мэх хөмрөх.  Тэрээр "Би уг нь хөмрөнө гэж боддоггүй.  Сурсан мэх гэдэг чинь болдоггүй хэрнээ сурцаараа орчихдог юм билээ” гэсэн байдаг.

-Д.Анарын гэр бүлийн хүнийг Хоролсүрэн гэдэг. Төв аймгийн Баянцогт сумын гаралтай. Цэргийн дэслэгч цолтой ажилладаг.  Эхнэр нь  жүдогоор хичээллэдэг байжээ.

-Түүний улсын начин болоход УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр өрөө байр, Х.Болорчулуун гишүүн Дорнод аймагтаа хоёр өрөө байр бэлэглэж байжээ.  

Эх сурвалж:www.polit.mn