С.САРУУЛ
Монгол бахархал, Чингисийн төрсөн өдрийг тохиолдуулан энэ жил хоёр хоног амарна. Тэгвэл уламжлалын дагуу болдог бөхийн барилдаан энэ жил Бөхийн өргөөнд биш Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм байна.
Ерөнхийлөгч Монгол бахархлын өдрөөр буюу энэ сарын 8-ны 12:00 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бол 14:00 цагт Буянт Ухаа спорт ордонд болох Үндэсний бөхийн барилдааны нээлтэд оролцох юм байна. Бөхийн барилдааны нээлтийн үеэр Монгол бахархлын өдөрт зориулан олон нийтэд хандаж үг хэлж, төгсгөлд шагнал гардуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn