2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Тогтвортой хөгжил
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Тогтвортой хөгжил
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Видео
Буэнос-Айрес-2018: Монголын баг тамирчдын амжилт
ZMS.MN
2018-10-17 19:04
 
1 мин
0
хуваалцах
276
үзсэн
Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам зохиогдож буй билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4000 гаруй тамирчин спортын 32 төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож, 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртэв.
"Буэнос-Айрес-2018" залуучуудын олимпийн наадмын эхний өдрүүдэд манай баг, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртээд байсан билээ.
Залуучуудын олимпийн наадмын нэгэн онцлог нь олон улсын холимог багийн төрлүүд зохиогддог билээ. 10 дугаар сарын 12-ны өдөр 10 метрийн хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд Монголын тамирчин Э.Энхмаа, Унгар улсын тамирчин Залаан Пеклер нар нэг баг болон оролцож Алтан медаль хүртэв.
Аравдугаар сарын 13-ны өдөр зохиогдсон Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай тамирчин Т.Оюун-Эрдэнэ нь Мексик, Румын, Кубын тамирчдыг ялж , Хятадын тамирчинд хожигдон, хүрэл медалийн төлөө Нигерийн тамирчныг 15:4 оноогоор ялж, Залуучуудын олимпийн наадмын хүрэл медалийг хүртэв. Харин эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд барилдсан Б.Энхзул нь Египет, Молдов, Шинэ Зеландын тамирчдыг ялж, Энэтхэг, Азербайжаны тамирчдад ялагдан IV байрт шалгарав. Аравдугаар сарын 13-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Монголын багийн штабд зочлож, баг тамирчдад баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.
Монголын баг тамирчид аравдугаар сарын 23-ны өдөр 11:00 цагт эх орондоо хүрэлцэн ирнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Илгээх
Холбоотой мэдээ
О.Энх-Эрдэнэ & Jungkook
Уржигдар 14 цаг 33 мин
Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол,
Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 103 жил
2024-11-18
Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 103 жил
“Мэргэжлийнхээ сайхныг мэдэрч ажиллах гоё”
2024-11-18
“Оранж” энтертайментаар овоглосон найруулагч О.Цэгмэдийн бүтээл “Эрдэнэсийн арал” кино
Инээмтгий хүн жүжгийг тайзнаа дахин тоглоно
2024-11-15
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох