Х.ОЮУНБОЛД

Олон улсын олимпийн хорооноос “Токио 2020” наадамд дүрвэгч тамирчдаас бүрдсэн баг өрсөлдөнө гэж мэдэгдсэн байна.  Олимпийн хорооны дарга Томас Бах энэ талаар Буэнос-Айрест хийсэн хэвлэлийн хурлын үеэр зарлажээ. Тэрээр “Олон улсын олимпийн хороо хамгийн сүүлд болсон олимпоос хойш дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэж үзэж “Рио- 2016” наадмын туршлагыг давтахаар шийдсэн. Хэдийгээр  бид олимпийн наадамд дүрвэгч тамирчдаас бүрдсэн баг оролцуулах шаардлагагүй. Гэвч тэд шаардсаар байсан учраас бид анх удаа дүрвэгч иргэдээс бүрдсэн баг бүрдүүлж 2016 онд болсон олимпод оролцуулсан юм” гэж онцлов. Түүнчлэн “Олимпийн хороо  тэднийг Токиогийн олимпийн хотхонд бусад 206 орны тамирчинтай хамт байрлах байр, туг өгөхийн тулд боломжтой бүхнийг хийнэ” гэж нэмж хэллээ.  2016 онд Рио де Жанейрод болсон олимпод олон улсын олимпийн хорооноос санаачлан бүрдүүлсэн анхны дүрвэгч тамирчдын 10 хүнтэй багийг байгуулсан байна. Үүнд Этиоп, Өмнөд Судан, Сири болон бүгд найрамдах ардчилсан Конгоос ирсэн хоёр усан сэлэлтийн тамирчин, жүдогийн хоёр, марафон гүйлтийн нэг тамирчин болон таван холын зайн гүйлтийн тамирчин багтаж байжээ.

Тайландын тамирчин Кантинда Саэнсин. гэрэл зургийг Лукас Валерга

Өмнөд Солонгосын тамирчин Чо Воне. Гэрэл зургийг Лукас Валерга

Рафаэла Игл гурван дараалан ялснаар алтан медаль хүртлээ.Гэрэл зургийг: Жой Тот

Алтан медаль хүртсэн Казахстаны бөх Садуакас
Гэрэл зургийг Лукас Валерга

Эх сурвалж: mundo.sputniknews.com