Н.ДАЯН

Төрийн албаны зөвлөлөөс Улсын хүүхэлдэйн театрын захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлажээ. Улсын хүүхэлдэйн театрын захиралд өрсөлдөх хүмүүс соёл, урлагийн менежментийн арга зүйг эзэмшсэн байх шаардлагатай тавьжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын гуравдугаар зүйлийг үндэслэн Улсын хүүхэлдэйн театрын захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан байна. Шалгаруулалт энэ сарын 12-ны 09:00 цагт болох бөгөөд доорхи байдлаар зохион байгуулах юм.

Ажлын байранд тавих шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавих дараах шаардлагыг хангасан байна.

 

Улсын хүүхэлдэйн театрын захирлын ажлын байрны шаардлага:

 

Боловсрол: Соёл, урлагийн болон удирдлагын дээд боловсролтой

Мэргэжил: Соёл, урлагийн мэргэжилтэй

Мэргэшил: Соёл, урлагийн менежментийн арга зүйг эзэмшсэн

Туршлага: Соёл, урлагийн байгууллагад наймаас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар: Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай, нэгээс доошгүй хэл мэддэг, компьютер, интернэт чөлөөтэй ашигладаг

Тусгай шаардлага: Нарийн төвөгтэй асуудлыг шуурхай, оновчтой зөв шийдвэрлэх чадвартай байна хэмээн заажээ.

Эх сурвалж www.polit.mn