Т.САЙХАН
Авлигатай тэмцэх газраас Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой /10.03/ баривчилсан байна. Түүнийг сургуулийнхаа нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авахдаа, мөн ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Хахууль өгсөн хүнтэй нь хамт баривчилсан гэх мэдээлэл ч байгаа юм. Тэрээр 2002-2007 онд I дүгээр сургуульд сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан бол өнгөрсөн 2017 оноос эхлэн сургуулийнхаа захирлаар ажиллаж байна.
Эх сурвалж:www.polit.mn