Х.ОЮУНБОЛД
ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж оролцсон багууд нутаг буцсан. Харин хожсон эсвэл хожигдсон байсан ч оролцогч багууд хэр амжилттай оролцсоноосоо шалтгаалж тодорхой хэмжээний мөнгөн шагналтай харьдаг байна. Ингээд энэ удаагийн ДАШТ-д оролцсон баг хичнээн мөнгөн шагналтай харьсныг сонирхоцгооё.
Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос оролцсон 32 багт нийт 400 сая ам.доллар тараасан байна. Энэ нь 2014 онд болсон ДАШТ-ий үеэр багуудад хуваасан мөнгөн дүнгээс 42 сая.ам. доллараар илүү бөгөөд ФИФА-гаас мэдээлснээр тэр үед 358 сая.ам.доллар зарцуулжээ. Энэ удаагийн аваргын цомыг хүртсэн Францын баг 38 сая ам.доллар хүртсэн нь үүний өмнөх ДАШТ-д аварга болсон Германы багт олгосон мөнгөн шагналаас гурав дахин их гэсэн үг юм. Мөнгөн медалийн эзнээр тодорсон Хорватын баг 28 сая.ам доллартой буцсан нь дөрвөн жилийн өмнө Аргентины багийн авч байсантай харьцуулахад гурав дахин их мөнгөн шагнал хүртсэн байна. Харин Их Британийн багийг 2:00 харьцаагаар хожиж III байр эзэлсэн Бельгийн баг 24 сая.ам. доллар авсан нь үүний өмнөх ДАШТ-д Нидерланд бразилийн багийг нутагт нь буулган авсан мөнгөн дүнгээс 2 сая ам.доллар илүү авсан аж. Хожигдсон их Британийн баг энэ ДАШТ-аас 22 сая.ам доллар хармаалж 2014 оны ДАШТ-д Бразил IV байр эзэлж хүртсэн мөнгөн дүнгээс 2 сая. ам доллар илүү авсан байна. ДАШТ-д V-VIII байр эзэлсэн ОХУ, Уругвай, Бразилийн баг 16 сая ам.доллар хүртжээ. Харин шөвгийн наймаас хасагдаж буцсан багт 12 сая.ам.доллар олгосон нь Бразилд 2014 онд хасагдсан багуудад олгосон мөнгөн дүнгээс есөн сая ам.доллараар нэмэгджээ. Эдгээр багийн тоонд Испани, Колумби, Дани, Мексик, Португаль, Швед, Япон, Аргентины баг орж байгаа юм.
Хамгийн сүүлд хэсгийн тоглолтод оролцсон үндэсний багт 2014 оноос хойш тогтмол олгож ирсэн найман сая ам.долларыг олгосон байна. Иран, Хойд Солонгос, Перу, Нигер, Герман,Серб, Тунис, Польш, Саудын Араб, Маракко, Исланд, Коста-Рика, Австрали, Египет болон Панамын баг багтжээ.
Эх сурвалж: mundo.sputniknews.com