Х.ОЮУНБОЛД

 Франц, Хорватын шигшээ баг энэ сарын 15-нд манай цагаар шөнийн 23:00 цагт  аваргын эрхийн төлөө Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд  тоглоно. Хорватын багийн хувьд 90 минутын турш тоглох энэ тоглолт нь түүхэн тоглолт болох бөгөөд энэ баг нь анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Багийн дасгалжуулагч Златко Далич бүгд нэр төртэй өрсөлдөхөд бэлэн байна гэв. Тэрээр “ Хэрэв ДАШТ-д  түрүүлбэл бид нараас илүү хэн ч бахархахгүй.Харин хожигдвол өрсөлдөгчиддөө бид баяр хүргэнэ. Бид энд сүүлчийн шатны тоглолтыг ашиглах гэж ирээд байна” гэж хэвлэлийн хурлын үеэр ярьжээ. Түүнчлэн хэн сайнь цомыг хожно гэснээс гадна тоглогчдоосоо тэмцэж, хүчээ шавхан тоглохыг хүссэн байна. Бид хожсон эсвэл хожигдсон ч маргааш Хорватын хувьд том үйл явдал болох болно.  Мөн бид 4.5 сая хүний баяраа тэмдэглэж байхыг харна гэдэгт итгэхээс гадна урам зоригтой байна гэв. Дэлхийн хөлбөмбөгийн үнэлэлтээр XX байрт жагсч байсан Златко Даличийн багийг хэн ч ДАШТ-ий аваргын төлөө тоглоно гэж найдаагүй гэж хэллээ. D хэсэгт хуваарилагдсан Хорватын баг Нигерийн багийг 2:0, Исландын багийг 2:1 харьцаагаар буулгаснаар хэсгээ тэргүүлсэн. Мөн  Аргентины багийг  3:0 харьцаагаар хожсоны дараа аваргын цомонд хүрэх боломжтой багт тооцогдож эхэлсэн билээ. Үүнээс гадна  шөвгийн 16-д Данийн багийг торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэж хожсон. Дараа нь  нутгийн эзэн багийг  шөвгийн наймд мулталсан амжилтыг  үзүүлж, Их Британий багийг  2:1 харьцаагаар буулгаж авснаар хүрэл медалийн төлөө тоглох эрхийг авсан.  Францын баг ОХУ-д  ДАШТ-ий аварга болох зорилготой ирсэн. Тэдний Хорватын багаас ялгаатай нь  ДАШТ-ий аварга баг болох гэгч юу болохыг мэднэ.  Францын баг 1998 онд Бразилийн багийг 3:0 харьцаагаар хожиж дэлхийн аварга болж байсан түүхтэй. Харин энэ удаа Францын баг  Австралийн багийг 2:1, Перуг 2:0 харьцаагаар хожиж, Данийн багтай хайнцсан. (0:0) Түүнчлэн хошой аварга Аргентины багийг 4:3-аар хожсоноор нутаг буцаасан. Улмаар шөвгийн дөрөвт Уругвайн багийг 2:0 харьцаагаар хожсон. Ингэснээр Францын баг финалд үлдсэний дараа хагас шигшээд Бельгийн багийг 1:0 харьцаатай буулгаж алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ.

Францын багийн дасгалжуулагч Дидье Дешам тоглогчиддоо Хорваттай хийх тоглолтод “Тайван, төвлөрсөн болон итгэл үнэмшилтэй” тоглох хэрэгтэй гэж захисан байна Тэрээр  энэ гурван үгээр бид аваргын төлөөх тоглолтод сайн тоглохоор бэлдэж байна гэж хэлжээ. Харин Францын багийн тоглогч асан Ибрахим Ва тэдний үндэсний баг хоёр дахь од тоглогчоо  өлгийдөж авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Францыг хожоосой гэж хүсч байна. Гэхдээ тоглолт хэцүү байх болно. Хорватын баг чадалтай. Дидье Дешам 1998 оны ДАШТ-ий аваргын төлөө тоглож хожиж байсан гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Харин тэр одоо дасгалжуулагч болсон байна. Багтайгаа тэр амжилтаа давтаж болно гэсэн байна. Ингэхийн тулд  1998 оны ДАШТ-ий хагас шигшээд хамгаалагч Лилиан Турам хоёр гоол оруулснаар хожигдсон хариугаа авахыг хүсч байгаа Хорватын багийг хожих хэрэгтэй.Энэ л цэнхрүүдийн аварга болох зам гэв. Харин Хорватын багийн тоглогч Иван Ракитик “1998 онд Францын баг хожсон. Үүнийг бид энэ сарын 15-нд хийхийг хүсч байна. Бид Францын багийг хүндэлдэг. Гэхдээ энэ бол шинэ бол тоглолт. Бид аваргын цомтой үлдэхийг хүсч байна. Эх орондоо аваргын цомыг аваачихыг хүсч байна гэж “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн хэвлэлийн хурлын үеэр ярьжээ. Харин зарим таамаглалаар Францын баг аварга болно гэж байгаа ч Хорватын баг тэмцэхгүйгээр бууж өгөхгүй гэдгээ харуулаад байгаа юм. Хорватын багийн дасгалжуулагч  Златко Далич статистик үзүүлэлт бол урахад зориулагдсан зүйл. Хэн манай багийн өрсөлдөгч байх нь хамаагүй. Бидний зорилго бол бид хүчээ шавхаж, сайн гэсэн бүх аргаараа тоглох явдал. Бүгд Хорватын багийг харж байна. Бид энд тоглож, хожих гэж ирсэн. Миний зарим тоглогчид Аваргын лигийн аваргын төлөө тоглож байсан. Гэхдээ энэ бол тэдний хувьд хамгийн чухал тоглолт гэж тэрээр хэлжээ.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com/