Х.ОЮУНБОЛД
ОХУ-д зохиогдож байгаа ДАШТ-ий үеэр 21 хоногоос илүүгүй хугацаанд гадаадын жуулчдаас эхний ээлжинд 320 сая ам.долларын ашиг олсон гэсэн тооцоог гаргажээ. Орлогын ихэнх хэсгийн агаарын тээврээс олсон бол зочид буудал,хоолны газрын ашиг нэмэгдсэн байна. ДАШТ-ий үеэр үнэ нь өснө гэж таамаглаж байсан зочид буудал, жуулчид буудаллах газрын үнэ өссөн. Дунджаар гаргасан тооцоогоор 150 хувиар өссөн аж. Гэхдээ бизнес эрхлэгчид ДАШТ-ий өмнө гаргасан жуулчид хоноглох боломжтой газруудын үнийг хязгаарласан хууль гараагүй бол эдгээр газруудын үнэ илүү нэмэгдэх байсныг зөвшөөрчээ. ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн хавар бүх төрлийн зочид буудлыг ДАШТ-ий үеэр үнэ нэмэхийг хориглосон хууль гаргасан Мөн хуулийг биелүүлж байгаа эсэхийг маш хатуу хянаж эхэлсэн байна. Гэвч ДАШТ эхэлсэн 10 өдрийн дотор эдгээр газрын үнэ жирийн үеийнхээс гурав эсвэл дөрөв дахин нэмэгджээ. Энэ тухай тавилгатай байр түрээслүүлдэг байрны эзэн Евгений Насонов “Спутник” агентлагийнханд ярьснаар “Ийм байранд ихэвчлэн орон нутгийн иргэд буудаг. Харин ДАШТ-ий үеэр жуулчид буусан ялангуяа латин америкийн жуулчид их буусан. Хөлбөмбөгт дуртай энэ хүмүүс тэмцээнийг тав тухтай үзэж өнгөрүүлэхийн тулд бүгдийг хийдэг. Ер нь бол их солиорол байсан гэжээ. Тэрээр тухайлбал, согтуурах, бүдүүлэг зан гаргах зэрэгт энэ үеэр тохиолдож болох муу бүхэнд бэлдсэн байсан. Гэвч энэ бүхэн ямар хэрэггүй байсан. Учир нь гайхалтай соёлтой хүмүүс ирсэн гэж ярилаа. Евгений Насанов латин америкийн орны баг шөвгийн наймд шалгарч үлдээгүйд харамсч байгааг илэрхийлжээ. Харин түүний хэлснээр Москва, Лондоны улс төрийн харилцаа муудсаны улмаас англи жуулчид их ирээгүй. Франц жуулчид ч мэдэгдэхүйц их байгаагүй гэж ярьсан байна. Мөн энэ үеэр Оросын уламжлалт зочид буудлууд өрөөгөө борлуулж ашигтай ажилласан. ДАШТ-ий тоглолт болсон бүх хот өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 40-80 хувийн ашигтай ажилласан гэж бүртгэгджээ. Энэ үр дүнг зөвхөн нэмэгдсэнтэй холбоотой биш. Үүнд хамгийн бага зардал зарцуулах саналыг тавьж борлуулалтаа сайн, уян хатан байлгах замаар борлуулалтыг нэмэгдүүлж чадсан нь нөлөөлсөн аж.
Гэвч үргэлж ашиг олоод байдаггүй
Hospitality Income байгууллагын мэргэжилтнүүд түүхэнд танигдаагүй ч томхон аялалын төвд тооцогддог хотуудад тухайлбал, Саранск зэрэг хотод ДАШТ их нөлөөлнө гэж үзжээ. Харин Москва, Санкт-Петербург хотынхон өмнөх жилүүдийнхтэй харьцуулсан үр дүнгээс энэ жил олсон ашиг нь бага зэрэг нэмэгдсэнийг харж болно гэсэн байна. Яагаад вэ? Учир нь ДАШТ зэрэг том арга хэмжээг өндөр зардалтай гэж үзсэн жуулчдыг айлгаж, гудамжинд олон хөлбөмбөгийн шүтэн бишрэгч жуулчид ихсэх зэрэг хүндрэлийг учруулдаг байна. Мөн тэд заримдаа аялал жуулчлалын төвөөр зочлохыг сонгодог аж. Гэхдээ ямар ч байсан ДАШТ оросын аялал жуулчлалын салбарт нөлөөлөхгүй үлдэнэ гэж байхгүй. Учир нь тэд ирэх жил шинэчилж засварласан газруудыг үзэхээр ирэх, хэвлэлийнхний тусламжтайгаар тэдний ургуулан боддогоос өөр энэ орныг үзэж танилцах сонирхохоор ОХУ-д ирэх жуулчдын тоо 20 хувиар нэмэгдэнэ гэж найдаж байгаа юм.
Эх сурвалж: mundo.sputniknews.com/