Хэвлэлийн бага хурал

Д.БОЛОР

Төрийн ордонд өчиг­дөр олимпийн медальт­нууд, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатрууд сэтгүүлчдэд хандлаа. Залу­учуудын спортын хорооны дарга, Хөдөлмөрийн баа­тар Э.Бадар-Ууган, Спорт бэлтгэлийн төвийн дарга, Гавьяат тамирчин Б.На­ранбаатар, Олимпийн хү­рэл медальт, Хөдөлмө­рийн баатар П.Сэрдамба, дэлхийн аварга, Хөдөл­мөрийн баатар Х.Цагаан­баатар, Улсын заан Ч.Сан­жаадамба нар Мон­голын залуучуудын хол­бооноос санаачилсан “Паркаа аваръя” хөдөл­гөөнд нэгдсэнээ илэр­хийл­сэн юм. Тэд Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын  тоглох орчныг нэр бүхий компаниуд эзэгнэхгүй байхыг хүссэн нь юм. Энэ үеэр Х.Цагаанбаатар “Ний­тийн биеийн та­мирыг хөгжүүлэх зайлш­гүй шаардлага тулгарч байна. Гэхдээ бид асуудал яриад суух биш шийдэх ёстой. Энэ утгаар Мон­голын залуучуудын хол­боотой хамтран хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрын тоог нэмэхийг хичээх болно. Үүний нэг нь парк юм. “Паркаа аваръя” хө­дөлгөөнийг цаашид идэвх­тэй өрнүүлнэ. Хүүхэд багачуудынхаа эрх аш­гийн төлөө дуугарах цаг болсон” гэв. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнх­бат Залуучуудын спорт хороог удирдахаар бол­сон Хөдөлмөрийн баа­тар Э.Бадар-Ууганд тамга, гэрчилгээг нь албан ёсоор гардуулан өгч ам­жилт хүс­сэн юм. Тус хорооны гишүүдээр Гавьяат тамир­чин Б.Наранбаатар, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэр­гүүтэй тамирчид сонгогд­сон байна.

Залуучуудын мэргэж­лийн хороод байгуулснаар тухайн салбарын үйл ажиллагааг улсынхаа тө­дийгүй олон улсын хэмжээнд явуулж, залууст хэрэгтэй асуудлыг шийд­вэрлэх гарцыг олох зорилготой гэв.