Х.ОЮУНБОЛД

ОХУ, Уругвайн шигшээ багийн хэн нь А хэсгээ тэргүүлэхийг шийдвэрлэх тоглолт өчигдөр Самара хотын “Самара Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Хэсгээ тэргүүлэх, цаашид аль багтай тоглохыг шийдвэрлэх энэ тоглолт Уругвайн шигшээ ОХУ-ын шигшээг 3:00 харьцаагаар буулгаж авснаар өндөрлөсөн. Тоглолтын шүүгчээр Сенегалийн шүүгч Дьедиу Маланг ажилласан тоглолтын 10 дахь минутад Уругвайн шигшээгийн тоглогч Луйс Суарез өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж тооны харьцааг 1:00  болгосноор тоглолт үргэлжилсэн.  Харин тоглолтын 27 дахь минутад ОХУ-ын тоглогч Денис Черышев өөрийнхөө хаалганд авто гоол оруулж өрсөлдөгч багтаа хоёр дахь гоолийг бэлэглэж тооны харьцааг 2:00 болгосон.  Мөн тоглолтын 90 дэх минутад Эдинсон Кавани хожлын гоолыг оруулснаар Уругвайн түүхэндээ анх удаа хэсэгтээ дараалсан гурван ялалт байгуулж А хэсгээ тэргүүлж эхэллээ. Харин Саудын Араб, Египетийн багийг хожиж хэсгээ тэргүүлэх магадлалтай байсан эзэн орны баг II байр эзэлж Испанийн шигшээ багтай ирэх сарын 1-нд Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор болжээ. В хэсэгт тоглосон Марокко, Испани,Португали, Ираны шигшээ хайнцсан байна. Хэсгээ тэргүүлж яваа Уругвайн шигшээ Португальтай  Сочи хотод энэ сарын 30-нд тоглоно.

 Эх сурвалж actualidad.rt.com