Е.МЯГМАРСҮРЭН

25.VI. даваа. 22.00 цаг. Уругвай - ОХУ

25.VI. даваа. 22.00 цаг. Саудын Араб - Египет

---------- 26.VI. мягмар. 02.00 цаг. Иран - Португали

---------- 26.VI. мягмар.02.00 цаг. Испани - Марокко

---------- 26.VI. мягмар. 22.00 цаг. Дани - Франц

---------- 26.VI. мягмар. 22.00 цаг. Австрали - Перу

27.VI. лхагва. 02.00 цаг. Нигери - Аргентина

27.VI. лхагва. 02.00 цаг. Исланд Хорват

“РОССИЯ-2108” ДАШТ-ий хэсгийн нэг, хоёрдугаар тойргийн нийт 32 тоглолт өндөрлөлөө.  Хэсгийн эхний хоёр тойрог, түрүүлж аваргын цом авна хэмээн “ногт ганзагалж “ ирсэн аваргуудад тун халгаатай байв. Эцэст нь хэсгийн төгсгөлийн гуравдугаар тойргийн 16 тоглолт бултаараа “маш чухал” гэсэн тодотгол нэршлийг хөлбөмбөгийн шинжээч, хөгжөөн дэмжигчдээсээ авлаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоо - ФИФА хэсэг бүрийн хоёр тоглолтыг нэг өдөр, нэг цагт зэрэг эхлүүлэх хуваарь гаргасан. Энэ нь тохиролцооны тоглолт гарахаас урьдчилан сэргийлж буй арга юм.

 

А хэсэг. Плей-оффод ОХУ, Уругвайн баг шалгарлаа

25.VI. даваа. 22.00 цаг. Уругвай – ОХУ

25.VI. даваа. 22.00 цаг. Саудын Араб - Египет

ДАШТ-ийг зохион байгуулагч орон ОХУ-ын хөлбөмбөгчид эхний хоёр тойрогт хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг 100 хувь биелүүлж урамтай сайхан тоглож хасагдах шатны 16-д шалгараад байна. Испанийн Реал Мадридын хөлбөмбөгийн Академийг дүүргэсэн довтлогч Черышев нь Саудын Арабын хаалганд хоёр, Египетийн хаалганд нэг гоол оруулж Оросын шигшээ багийн гол түлхүүр тоглогч болохоо харуулав. Уругвайн хөлбөмбөгчид хоёр хожиж зургаан оноо авч хасагдах шатны 16-д тоглох болзлоо хангасан ч Суарес, Кавани нарын шилдэг довтлогчтой тус баг ердөө хоёр гоол оруулсан нь чамлалттай үзүүлэлт. Энэ хэсгийн нэг, хоёрдугаар байрын хоёр баг B хэсгийн эхний хоёр багтай зөрж хасагдах шатны 1/8 финалд тоглох ёстой. Өөрөөр хэлбэл Испани, Португалитай нэг нэгээрээ оноолт таарах юм. Энэ хэсгийн Саудын Араб, Египетийн хөлбөмбөгчид хэсгийн тоглолтоо дуусгаад гэртээ харих болов.

B хэсэг. Плей-оффод Испани, Португали шалгарна

26.VI. мягмар. 02.00 цаг. Иран - Португали

26.VI. мягмар.02.00 цаг. Испани – Марокко

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр таван удаа тодорсон Роналду Европын аварга цолыг хадгалагч Португалийн багийг ДАШТ-ий дэвжээн дээр “хөтөлж” байна.

Дэлхийн 2010 оны аварга Испани урд шугамдаа сэлгээ тааруу ганцхан довтлогчтой мэт харагдавч тэр тоглогч нь гоолын машин гэгддэг Диего Коста болохоор тус баг аваргын цомын төлөө явахад өрсөлдөгчдөөсөө эмээх зүйл огт алга. Арын болон дундын шугамд өнөө цагийн шилдгүүд тоглож буй. Хөлбөмбөг гадарладаг хүн болгон энэ хэсгээс Испани, Португали шалгарна гэдэгт эргэлзэхгүй байна. Харин аль баг нь нэгдүгээр байр эзлэх вэ гэдэг нь урьдчилан хэлж болшгүй таавар юм. Хоёроор гарсан нь 1/4 финалд Францтай таарах эрсдэлтэй. Францыг хожиход 1/2 финалд Бразилитай тулах магадлалтай. Энэ хэсгийн Мароккогийн хөлбөмбөгчид хэсгийн тоглолтоор ДАШТ-ээ өндөрлүүлэхээр боллоо.

C хэсэг. Плей-оффод Франц шалгарлаа, Перу хасагдлаа

26.VI. мягмар. 22.00 цаг. Дани - Франц

26.VI. мягмар. 22.00 цаг. Австрали – Перу

Энэ удаагийн ДАШТ-д түрүүлэх тааварт яваа Франц хоёр тоглож бүтэн зургаан оноо авч хэсгээсээ хамгийн анхлан шалгарч хасагдах шатанд тоглох эрхээ авлаа. Өмнөд Америкийн төлөөлөл Перугийн хөлбөмбөгчид хоёр хожигдсоноор 16-д тоглохгүй болох нь тодорхой болов. Дани, Австрали хоёрын аль нь хасагдах шатанд үлдэхийг гуравдугаар тойргийн тоглолтууд хэлж өгнө.

D хэсэг. Плей-оффод Хорват шалгарлаа, харин Аргентина яах бол

27.VI. лхагва. 02.00 цаг. Нигери – Аргентина

27.VI. лхагва. 02.00 цаг. ИсландХорват

Хөлбөмбөгийн амьд домог гэгддэг Месситэй Аргентины баг нэг хожиж, нэг хожигдож ганцхан оноо авсан нь ДАШТ-ийг гуравхан тоглолтын дараа орхиход хүргэж болзошгүй. Гэхдээ “цагаан туг” өргөх нь юу л бол. Уг нь тэд долоо тоглож аваргын цом өргөнө гэсэн зорилго өвөртлөн Орост ирсэн билээ. Зургаан оноотой Хорватын баг хасагдах шатанд тоглох эрхээ нэгэнт халаасалсан бол бусад гурвын аль нь тэмцээнээ үргэлжлүүлэхийг гуравдугаар тойргийн дараа мэдэх нь ээ.

Эх сурвалж: www.polit.mn