Д.Цэрэннадмид

Монголын тамирчдын өдрийг спортын салбарынхан өргөн тэмдэглэлээ. Монголын тамирчид олимпоос анх медаль хүртсэний  50, олимпоос алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиосон энэ өдөр Спортын төв ордны гадна талбайд үе үеийн тамирчдын төлөөлөл, спортыг дэмжигчид хуран цугларч баяр хөөр, дуу хуураар хөглөгдөн байлаа. Баярын ёслолын үеэр олимпоос медаль хүртсэн алдартнуудаа хүндэтгэл үзүүлж залуу тамирчдад спортын зэрэг  цол олгосоныг гардуулж баяр  хүргэлээ.  Олимпийн аварга Н.Түвшинбаяр , Э.Бадар-Ууган нарт олимпийн хорооны дээд шагнал “ Алтан-Од” шагнал хүртээлээ Мөн Ц.Баатаржавыг параолимпийн хорооны дээд шагнал “Алтан нар” одонгоор шагналаа

DSC_0062 DSC_0072 DSC_0104 DSC_0120 DSC_0134 DSC_0013 DSC_0016 DSC_0021 DSC_0034 DSC_0052

Эх сурвалж: www.polit.mn