А.ЦЭРЭНДОРЖ Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шин Тэ Ён хөгжилтэй ч гэмээр нэг явдлын тухай ярьжээ. “Өрсөлдөгчид өөрсдийг нь маш анхааралтай ширтэж, судалж буйг дасгалжуулагч бүр мэдэрдэг биз. Учир нь өрсөлдөгчийнхөө талаар аль болох л ихийг мэдэх нь ашигтай. Өмнөд Солонгосын шигшээ багийн тоглогчид янз бүрийн дугаартай тоглож, бэлтгэл хийж байгаа. Шведүүдийг будилуулах гэсэн арга л даа. Европчуудын хувьд Өмнөд Солонгосын тоглогчдын царайг ялгах гэдэг амаргүй. Тиймээс бид зориудаар дугаарыг нь сольсон юм. Нэг тоглогч бараг дөрвөн өөр дугаартай ээлжилж гарч байгаа” хэмээн Шин Тэ Ён өгүүлжээ.
Эх сурвалж:www.polit.mn