А.ЦЭРЭНДОРЖ

ДАШТ-ний А хэсгийн хоёр дахь тоглолтод учраа таарсан Уругвайн шигшээ баг Египетийн шигшээ багийг 1:0 харьцаатайгаар буулган авлаа. Уругвайн шигшээ багийн тамирчин Хосе Гименес  89 дэх минутад гоол оруулж, багтаа ялалт авчирчээ. ОХУ-ын шигшээ баг пүрэв гарагт Саудын Арабын шигшээ багийг 5:0 харьцаатайгаар бут ниргэж гурван оноог багтаа авчирснаар А хэсгийг тэргүүлж байгаа бол Уругвайн шигшээ багийн тамирчид мөн адил гурван оноотойгоор тус хэсгийн хоёрдугаар байрт жагслаа. Египет улс хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудад ялалт байгуулж байгаагүй бол Уругвайн шигшээ багийн хувьд 1970 оноос хойш эхний тоглолтод анх удаа ялж буй нь энэ ажээ.

Эх сурвалж:www.polit.mn