Энэ удаагийн ДАШТ-д Video Assistant Referee (VAR) буюу видео шүүлтийг анх удаа хэрэглэхээр болсон. Тоглолтыг цэнгэлдэхэд суурилуулсан 33 камераар бичиж байх бөгөөд видио шүүлтийн дөрвөн ажилтан хяналтын давталтыг хариуцна. VAR-ын ахлах ажилтан нь талбайн ерөнхий шүүгчтэй шууд холбогдож видео давталтыг түүнд илгээнэ. Хамгийн энгийнээр хэлэхэд, ерөнхий шүүгч нь видео давталтын мессежийг харж байж эцсийн шийдвэрээ гаргана гэсэн үг аж. /Тоглолтын хуваарь Улаанбаатарын цагаар гарган толилуулж байна.