А.ЦЭРЭНДОРЖ
1.Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн гадна талбайд 2018 оны 6-р сарын 14-өөс 7-р сарын 15 дуустал ОХУ-д явагдах 2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтыг шууд дамжуулна. ОШУСТ-ийн гадна талбайд 700 гаруй суудалтай асарт том дэлгэц тавигдах юм. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид бүх тоглолтыг үнэгүй үзэх боломж нээлттэй байна.
2.МҮОНТ-ийн чанх ард байрлалтай 500 хүний суудалтай "MNB EVENT HALL"-д ДАШТ-ий тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлнэ. Энэ үеэр шууд дамжуулахын зэрэгцээ фэнүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулах онцлогтой.
3.ОХУ-д эхлэх 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV телевиз Монгол орон даяар шууд дамжуулан хүргэнэ. NTV телевизийн хөлбөмбөг тайлбарлагч нар Циркийн зүүн талд ажиллана. Шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд хөлбөмбөгийн спортын "Тайлбарын мангасууд" болох эдгээр эрхмүүд багтжээ. Хөтлөгч: Ч.Энхбат, Х.Амгалан, Б.Ялалт Тайлбарлагч: Б.Балжинням, Б.Батзаяа, Д.Энхбаяр, Б.Билгүүн, Л.Оюу-Од
4.Наадам Центрын дээр байрлах "Наадам Асар" үүд хаалгаа нээж, та бүхний хүсэн хүлээсэн xѳлбѳмбѳгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тав тухтай орчин болон техникийн ѳндѳр түвшинд үзүүлэхэд бэлэн боллоо.
5."Улаанбаатар Фестиваль" нь 1400 хүний багтаамжтай худалдаа үйлчилгээний асар, "А" асар, "Б" асар, Спорт талбай зэрэг 4 бүстэй маш том талбай дээр Монголд анх удаа хөлбөмбөгийн их наадам зохион байгуулна. Хугацаа: зургаадугаар сарын 2-оос долоодугаар сарын 15-ны хооронд.
6."Никитонтой хөлбөмбөг" хөтөлбөр тун сонирхолтой. Бүтэн сарын турш дахин давтагдашгүй хөлбөмбөгийн супер тоглолтууд, амьд хөгжмийн гайхалтай төгс хэмнэлтэй хослуулан та бүхэнд дамжуулна. Хаяг: ҮСАХ/Парк
Эх сурвалж:www.polit.mn