Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгч Дональ Трамп,Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Сингапурт хийсэн чуулганы  төгсгөлд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Дональд Трампын хэлснээр тэд их  том гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэрээр чуулган өндөрлөх үеэр гарын үсэг зурсан гэрээнд тусгагдсан үйл явцыг хэрэгжүүлэх ажил удахгүй эхэлнэ гэв.  Түүнчлэн талууд хэлэлцээрээрийн үр дүнг хараад гайхах болно. Мөн тэд энэ уулзалтыг хийснээрээ бахархаж байна.гэсэн байна. Харин удирдагч Ким Жон Ун энэ гэрээ нь өнгөрсний ардаа орхиход, том өөрчлөлтөд хүрэхэд тусална гэжээ. Ерөнхийлөгч  Дональд Трамп удахгүй Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох үйл явц эхэлнэ гэж чуулганы дараа мэдэгдсэн байна. Тэрээр бид их өвөрмөц харилцаа холбоог хөгжүүлж байна гэж гэрээнд гарын үсэг зурах үеэр хэллээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж хамт байна гэдэг нэр төрийн хэрэг гэсэн байна.

Эх сурвалж www.polit.mn