NBA –гийн бүсийн аваргын тэмцээн эд үе дээрээ сонирхолтой болж байна Кливленд Кавлерс Бостон Селтиксийн талбай дээр 87:79 харьцаатай ялалт байгуулсанаар цувралыг 4:3 гэсэн үзүүлтээр дуусгаж Кливленд Кавлерс дорнод бүсийн аварга болж Аваргын бөгжний төлөө тоглох эрхтэй боллоо. Өнөөдрийн тоглолтод Бостон Селтиксийн залуу од Жэйсон Татум 42 минут тоглохдоо 24 оноо долоон бөмбөг авалт, Маркус Моррис 14 оноо 12 бөмбөг авалт хангалтай байж чадсангүй цувралыг дуусгалаа . Харин эсрэг баг “Кливленд Кавлерс” аас Хаан Жеймс 35 оноо 15 самбар есөн оновчтой дамжуулалт авалт багийнханаас Жэфф Грийн 19 оноо, JR Смит 12 оноо авч багтай ялалт байгуулахад тусалжээ.Голдэн Стэйт уорриорс, Хьюстон Рокитс цувралын харьцаа 3:3 болсон байгаа. Энэ хоёр багийн ялсан нь Кливленд Кавлерстай Аваргын төлөө тоглох юм.
сурвалж: www.zms.mn