О.ХАЛИУН

“Алдрын од” одонт “Харанга” хамтлаг нь ирэх сарын 8, 9-нд 30 жилийн ойгоо угтаж “Хайрла” тоглолтоо хий­хээр болсноо дуулгалаа. Сүүлийн 10 гаруй жил бүрэн хэмжээний том тог­лолт хийгээгүй хамтла­гийнхны энэ удаагийн тоглолтод бусад уран бүтээлч оролцохгүй юм байна. Хамтлагийн ахлагч Ц.Энхманлай “Манай хамтлаг байгуулагдаад 30 жилийг ардаа үдэх гэж байна. Тэр үеэс нэгнийгээ унахад нь түшиж, задрахад нь дарсаар, бие биеэ хайрлаж, хүндэлсэн он жилүүдийг туулжээ. Бид хамтлаг дотроо бие биеэ хайрлах уур амьсгалыг бүрдүүлж чадсан учир өнөөг хүртэл оршин тогтнож байна” гэв. “Хайрла” тоглолтоороо уран бүтээлчид үзэгчдэд “Амьддаа бие биеэ хайрла” гэж уриалж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин