Д.Цэрэннадмид

Самбо бөхийн Ази тивийн 25 дахь удаагийн өсвөр  үе залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болж байна. Монгол улс самбо бөхөөр дэлхийн 37 аваргатай бас 57 алт, 21 мөнгө 28 хүрэл медалийог хүртсэнээр бөхийн энэ төрлөөр тивдээ тэргүүлдэг орны нэг юм аа. Тиймээс Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо гурван удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Монгол, Узбекистан Туркменистан, Казахстан , Япон, Индонез, Бахрей, Тайвань зэрэг 10 гаруй орны 220 гаруй тамирчин ур чадвараа гайхуулан өрсөлдөж байна. Өсвөр болон залуучуудын ангилалд цөөн тамирчин ирсэн байлаа. Харин насанд хүрэгчдийн ангилалд тивдээ шилдгүүд олноор ирсэн байсан юм. Тэмцээний эхний өдөр Монгол, Казахстан Киргизийн бөхчүүд хамгийн олон медаль авлаа. Тэмцээний явшцаас хийсэн гэрэл зургийн сурвалжлагаа толилуулъя.

Эх сурвалж:ZMS.mn 

DSC_0097 IMG_4711 IMG_4724 IMG_4730 IMG_4734 IMG_4763 IMG_4768 IMG_4769