Т.САЙХАН

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын Каспийск хотод болсон Европын АШТ, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Европ, Пан Америкийн аваргын дараа чансаанд нэлээд өөрчлөлт орж, 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноогоор дэлхийг чансааг өнгөлсөн хэвээр байна.  Харин  57 кг-д Ц.Цогбадрах 57 кг-ын жинд 32 оноотой аман хүзүүдэж, Л.Төртогтох 92 кг-д 27, Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д 35 оноотой гуравдугаар байрт бичигдлээ.

Эх сурвалж:www.polit.mn