Д.НАДМИД

Ахмад гэрэл зурагчин Дугаржавын Цэрэннадмид уран бүтээлийн үзэсгэлэн “Гэрэл зураг гэгээн дурсамж” номын нээлтээ хийж мэргэжил нэгтнүүдээ баярлууллаа.  Түүнийг олон хүн танина. Монцамэ агентлагт олон жил гэрэл зургийн сурвалжлагч байсныг мэдэх биз Гэрэл зурагт мэргэжлээрээ 55 жил ажилласан тайлангаа 100 гаруй бүтээлээрээ дэлгэн үзүүллээ. Түүний бүтээл зургуудаас монгол орны хөгжил, цэцэглэл хувь хүний амьдралын замнал бүрнээ харагдах юм.Үзэсгэлэн, номынх нь нээлтэд урлаг соёлын ахмадууд, сэтгүүлчид, гэрэл зургийхан нь тун олноороо иржээ. Ахмадууд цэл залуугийнхаа дүр төрхийг түүний бүтээлээс үзэх гэж ирсэн бол залуу үеийнхэн гэрэл сүүдрээр урлахын ур чадвараас нь суралцах, үлгэр дууриал авах гэж үзэсгэлэнд нь бүл нэмжээ. Хөрөг зургийн Цэрэннадмид гэхээр дунд ахмад үеийнхэн түүнийг бүр андахгүй. Бас 1945 онд “Өглөөний дасгал” зургаараа олон улсын гэрэл зургийн уралдаанд Гранпри шагналыг Монголдоо анх авчирсан эмэгтэй уран бүтээлч юм. Д.Цэрэннадмид авхайн үзүүштэй үзэсгэлэн Монголын уран зургийн галерейг хэдэн өдөр чимэх юм шүү. Үзээрэй.

Эх сурвалж: www.polit.mn