Х.Оюунболд
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзсан байна. Тэрээр ”Энэ үеэр Францын Засгийн газар Ирантай шинээр цөмийн гэрээ хийхийг хүсч байгаа. Үүндээ ОХУ болон Туркийг оролцуулмаар байгаагаа мэдэгдсэн” байна. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр “Би олон сарын өмнө энэ гэрээ нь байгуулахад хүргэх хангалттай гэрээ биш. Гэхдээ одооноос шинэ гэрээ байгуулахын тулд ажиллахыг хүсч байна. Түүнчлэн дээр дурдсан хоёр орон энэ гэрээнд оролцох ёстой” гэв. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө гэгддэг Ираны цөмийн гэрээнээс бүрмөсөн гарахгүй. Түүнийг зөвхөн сайжруулахыг уриалжээ. Харин энэ талаар ОХУ-ын Элчин Михайл Ульянов мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Саяхан Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээрт АНУ, Их Британи, Герман болон Франц оролцсон. Үүнд ОХУ, БНХАУ, Иран оролцоогүй учраас энэ гэрээг дагаж мөрдөх ёсгүй” гэж “Спутник” агентлагт мэдээлсэн байна. Түүнчлэн “Ийм төрлийн хэлэлцээрийн үр дүнг ямар нэгэн хэлбэрээр бид биелүүлэх үүрэг байхгүй” гэв. Германы ”Suddeutsche Zeitung” сонинд АНУ, Герман, Франц болон Их Британи Вашингтон Ираны цөмийн энхтайвны гэрээг орхиж гарахгүй байх нөхцлийн талаар хэлэлцэж тохиролцсон талаар нийтэлжээ. Элчин сайд Михайл Ульянов ОХУ,БНХАУ энэ уулзалтад оролцоогүй. Мөн Европын холбооны Гадаад харилцааны алба болон 5+1 бүлгийн зохицуулагч зөвхөн ажиглагчаар оролцсоныг онцолжээ. Мөн “Бид үүнд оролцохыг хүсэхгүй байна. Учир нь бид анхнаасаа тэдний зорилгод эргэлзэж байсан. Элчин сайд Михайл Ульянов хэлэхдээ “Хэлэлцээрт оролцсон орнууд гаргасан шийдвэрийнхээ талаар ОХУ-д мэдэгдээгүй байна. Иймээс энэ талаар тайлбар өгөхөд эрт байна гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин